© 2017 www.erdenesmongol.mn
All rights reserved.
Кокс, хими, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийг байгуулна
1 сарын өмнө

Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн коксжих нүүрсний ордыг түшиглэн зах зээлийн нөхцөлд тогтвортой,эдийн засгийн эерэг эргэлттэй ажиллаж чадах кокс, хими, ган төмөрлөгийн үйлдвэрлэлийг амжилттай хөгжүүлэх чиглэлээр “Эрдэнэс Монгол” ХХК болон “Бэрэн групп” хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд жилд 500.000 тонн хүртэл металлургийн кокс, химийн бүтээгдэхүүн, 300.000 тонн ган төмөрлөг үйлдвэрлэх хүчин чадал бүхий бүрэн хэмжээний цогцолбор үйлдвэрийг барьж байгуулах бөгөөд энэхүү төслийн анхан шатны эдийн засгийн тооцоо судалгаа хийх, төсөлд шаардлагатай хөрөнгө оруулалтыг босгох зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэх юм.

Кокс, хими, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийг байгуулснаар олон улсын металлургийн чанар, стандартын дагуу металлургийн кокс, бензол, аммиак, фенол, битумен, хүхрийн хүчил болон илүүдэл коксын хийгээр цахилгаан эсвэл шингэрүүлсэн хий (SNG), арматур, барилгын бусад ган төмөрлөг бүтээгдэхүүн, ган бөмбөлөг (JIS) зэрэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж, дотоодын зах зээлийг бүрэн хангах боломжтой болно. 

 
Facebook Twitter Google + Youtube Email
Sitemap