© 2017 www.erdenesmongol.mn
All rights reserved.
Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
4 сарын өмнө

Эрдэс баялаг, байгалийн нөөц газарт хамтарсан хайгуул, судалгааны ажил хийх, ашигт малтмалын орд газруудыг түшиглэн дэд бүтцийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, харилцан дэмжлэг үзүүлэх зорилгоор “Эрдэнэс Монгол” ХХК болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Эрдэс баялгийн групп” хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Хамтын ажиллагааны хүрээнд уул уурхай болон боловсруулах үйлдвэрлэлийн салбарт шинэ төсөл хөтөлбөр санаачилах, тоног төхөөрөмж, технологийг нэвтрүүлэх, хоёр талын салбарын мэргэжилтнүүдийг чадваржуулах сургалт, семинар зохион байгуулах, харилцан туршлага хуваалцах зэрэг ажлуудыг хийх юм.

 
Facebook Twitter Google + Youtube Email
Sitemap