© 2017 www.erdenesmongol.mn
All rights reserved.
Хий
дөнгөж сая

“Эрдэнэс Монгол” ХХК нь нүүрсний давхаргын метан хийн орд газруудын нөөцийг тогтоон үнэлэмжийг нэмэгдүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилготой “Эрдэнэс Метан” ХХК-ийг 2016 оны 2 дугаар сард байгуулан ажиллаж байна.

Цаашдаа үндэсний хэмжээний газрын тос, хийн корпорацийг байгуулж, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдэд биет болон биет бус хэлбэрээр бодит үнэ цэнийг бий болгохыг гол зорилгоо болгох бөгөөд Монгол улсын нүүрсний сав газруудын нүүрсний давхаргын метаныг олборлож ашигласнаар Монгол Улс бүс нутгийн экологийн чиг баримжаатай эрчим хүчний томоохон тоглогч болох юм.

“Эрдэнэс Метан” ХХК нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 100% охин компани юм. Үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд:

Уламжлалт болон уламжлалт бус газрын тосны
• Эрэл, судалгаа
• Хөрөнгө оруулалт татах
• Үндсэн үйл ажиллагаатай холбоотой тээвэрлэлт хийх
• Дээрх чиглэлүүдэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх

2017-2018 оны төсөл хэрэгжүүлэх үе шатууд

 

  • 2017-2018 оны үйл ажиллагааг (эрэл хайгуулаас бусад) санхүүжүүлэх;
  • Гадаадын хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийж эрэл, хайгуулын санхүүжилтийг гадаадын хөрөнгө оруулагчаар бүрэн хийлгэх тохиролцоонд хүрсний үндсэн дээр БХГ байгуулах бэлтгэлийг хангах;
  • Гадаадын хөрөнгө оруулагч нь Газрын тосны газартай эрлийн гэрээ байгуулж өөрийн хөрөнгөөр судалгаа эхлүүлэх, өрөмдлөг хийх;
  • Лабораторийн шинжилгээ хийлгүүлэх, нөөцийн эхний тайлан батлуулах;
  • Хайгуул хийх;
  • Нөөцийг Монгол Улсын Эрдэс баялгийн Зөвлөлөөр батлуулах
  • Олборлолтонд шилжих

----------------------------------------------------------------------- ХОЛБООТОЙ ВИДЕО -----------------------------------------------------------------------

 
Facebook Twitter Google + Youtube Email
Sitemap