© 2017 www.erdenesmongol.mn
All rights reserved.
“Нэн түрүүнд ХАБ-2017” бага хурал болж байна
2 сарын өмнө

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог төгөлдөржүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж буй “Нэн түрүүнд ХАБ (хөдөлмөрийн аюулгүй байдал)-2017” бага хурал өнөөдөр эхэллээ. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Менежмент-Тогтвортой хөгжил” уриатай бага хурал 12-нд өндөрлөнө.

Бага хурлын нээлтэд ХНХ-ын сайд Н.Номтойбаяр, дэд сайд С.Мөнгөнчимэг, УУХҮЯ-ны газрын дарга Ж.Ганбаатар, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адьяа нар оролцож, энэ салбарт баримтлаж буй бодлого, үйл ажиллагаагаа танилцууллаа.

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр: Хөдөлмөрийн сахилга бат сайн байснаар хөдөлмөрийн аюулгүй байдал бүрдэнэ.

УУХҮЯ-ны газрын дарга Ж.Ганбаатар: Өнөөдрийн арга хэмжээнд оролцогчдын 30,9 хувь нь уул уурхайн салбарынхан байна.

МХЭГ-ын дарга Н.Цагаанхүү: Дэлхий дээр өдөр бүр 6400 буюу жилдээ 2,3 сая хүн, Монгол Улсад ажлын гурав хоногт нэг буюу жилдээ 65 хүн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр эндэх буюу хөдөлмөрийн чадвараа алдаж байна.

Бага хурлын сэдэвчилсэн хуралдаан бүрийг тодорхой зорилготой зохион байгуулж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хөтөлбөрийг боловсруулах явцад хэлэлцэн, үндэсний хэмжээний зөвшилцлийн бичиг баримт болох “Зөвлөмж” гаргаж, хэрэгжүүлэх талаар оролцогч талууд хамтран ажиллах аж.

“Нэн түрүүнд ХАБ 2017” бага хурлын онцлох асуудлууд:

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог төгөлдөржүүлэхэд нийгмийн харилцаанд оролцогч байгууллагуудын түншлэл чухал гэдгийг онцлох, хамтын ажиллааг уялдуулах нэгдсэн ойлголттой болохыг чухалчлах

  • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд арга хэмжээнд анхаарал хандуулах

  • Аж ахуйн гэж, байгууллын бизнесийн тогтвортой хөгжилд Хөдөлмөрийн эрүүл эмнд, аюулгүй байдлын менежментийн гүйцэтгэх үүргийн асуудлыг хэлэлцэх юм.

“Нэн түрүүнд ХАБ-2017” бага хуралд худалдаа үйлчилгээ, эрүүл мэнд, сургалтын байгууллага, уул уурхай, барилга, эрчим хүч, автозамын салбарын төрийн захиргааны байгууллага, үйлдвэрчний эвлэл, ажил олгогчид болон төрийн бус байгууллага, ХАБЭА-н чиглэлийн сургалтын байгууллагууд, даатгалын компани, ажил олгогчид, аж ахуйн нэгжийн төлөөлөл, Улаанбаатар хот, Ховд, Өмнөговь, Говь-Алтай, Сэлэнгэ, Дархан, Орхон, Хэнтий, Хөвсгөл, Төв, Говьсүмбэр аймгийн төлөөлөл бүхий 200 гаруй аж ахуй нэгж, байгууллагын 350 гаруй оролцогчид оролцож байна.

“Нэн түрүүнд ХАБ-2017” бага хурлыг Мэргэшсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн холбоо, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, нийгмийн тогтвортой хөгжлийн үндэсний нийгэмлэг, Монголын барилгын үндэсний ассоциаци, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, “Эс Эф Си Эс” компани  хамтран зохион байгуулж байна.

Ажлын байран дахь осол, гэмтэл, өвчлөл, нас баралтаас урьдчилан сэргийлэхийн тулд энэхүү асуудалд хамааралтай оролцогч талууд үүрэг, хариуцлагаа чанд биелүүлж, ажилтан ажлын өдөр дууссаны дараа амар мэнд гэртээ харих боломжийг бүрдүүлэхэд үйл ажиллагаануудыг чиглүүлэн уялдуулах, эргэх холбоотой ажиллахыг бага хуралд оролцогчид чухалчилж байна.

ЭХ СУРВАЛЖ: https://www.news.mn/r/329771

 
Facebook Twitter Google + Youtube Email
Sitemap