© 2017 www.erdenesmongol.mn
All rights reserved.
Монгол улс нүүрсний экспортоор дөрөвдүгээрт бичигджээ
3 сарын өмнө

Оны эхний найман сард Монгол улс  3,2  тэрбум ам долларын эрдэс бүтээгдэхүүн экспортолсон байна. Энэ нь 2016 оны мөн үеэс 54 хувиар өссөн дүн болжээ. Нийт эрдсийн экспортын 48  хувийг буюу 1,5 тэрбум ам долларыг нүүрснээс бүрдүүлсэн тэрээр  нийт нүүрснийхээ 99 хувийг БНХАУ-д гаргаж байгаа юм.  Монгол улс нүүрсний экспортоор Австрали, Канад, АНУ-ын дараа дөрөвдүгээрт бичигдсэн байна.  Өнгөрсөн хоёр жилийн статистик үзүүлэлтээр Австралийн нийлүүлэлт буурч 2017 оны долоодугаар сараас хойш тус түүхий эдийн үнэ 30-40 хувиар өссөн нь манай улсад том боломж болохыг гадны ажиглагчид онцолж буй. Үүнээс гадна 1,03 тэрбум доллларын зэсийн баяжмал экспортолсон бөгөөд энэ нь жилийн өмнөхөөс 10 орчим хувиар буурсан үзүүлэлт болжээ. Үүнд Оюутолгой, Эрдэнэт үйлдвэрийн экспорт гол жин даржээ. Лондонгийн биржид нэг  тонн цэвэр зэсийн дундаж ханш 6478,2 доллар байсан нь өмнөх сараас 8,4 хувь, жилийн дүнгээр 36,1 хувиар өссөн байна.

 
Facebook Twitter Google + Youtube Email
Sitemap