© 2017 www.erdenesmongol.mn
All rights reserved.
Дэлхийн стандартын дагуу бизнес төлөвлөгөө хийнэ
2 сарын өмнө

  “Эрдэнэс Монгол” ХХК санаачлан нийт охин ба хараат компанийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулсан сургалт зохион байгууллаа. Нэгдлийн болон  компанийн бизнес төлөвлөгөө  боловсруулахтай холбогдуулан олон улсын стандарт, дэлхийн томоохон компаниудад ашигладаг менежментийн систем, аргачлалыг судлах, суралцах, ашиглах, хэрхэн хэрэглэх  талаар энэ сургалтаар ярилцсан байна.

   Монголд харьцангуй шинэд  тооцогдох төрийн өмчит толгой ба охин, хараат  компанийн харилцаа, хамаарал,нөлөөлөл, санхүү, бизнесийн үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалтаас эхлээд алсын хараа, стратегийн зорилтоо хэрхэн нэг стандарт, моделийн дагуу хийх талаар зохион байгуулсан энэ сургалтад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт, Бизнес хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал О.Одбаяр нар оролцож, Зөвлөх Д.Байлыхүү илтгэл тавьсан.

 
Facebook Twitter Google + Youtube Email
Sitemap