© 2017 www.erdenesmongol.mn
All rights reserved.
ЭМГЛ группийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд 14-15 тэрбум доллар шаардлагатай гэв
2 сарын өмнө

“Эрдэнэс Монгол” группийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт  “Үндэсний хөгжилд хөтлөх төслийн удирдлага” Олон улсын Бага хуралд илтгэл тавьж,  “Монгол улсын хувьд  томоохон төслүүдээ хэрэгжүүлэхэд төслийн менежментийг хөгжүүлж дараагийн түвшинд гаргах зайлшгүй шаардлага тулгараад  байна”  хэмээн онцоллоо.  Тэрээр ЭМГЛ группийн хэмжээнд дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд тусгагдсан төслүүдийг хэрэгжүүлэхэд  14-15  тэрбум доллар шаардлагатай байгаа гэсэн юм.

Төслийн менежментийн туршлагыг нэмэгдүүлэх зорилготой энэ удаагийн Бага хуралд компанийн удирдлагууд, төслийн менежерүүд мэдээлэл  солилцож байна.  Бага хуралд Сингапур, БНСУ, Япон, Тайван,  Хятад салбарын топ удирдлагууд оролцож байгаа бөгөөд  Олон улсын болон дотоодын төслийн менежмент дэх чиг хандлага, онол, шилдэг туршлагуудаас суралцах боломж нээгдэж байгаа аж.

Боловсруулсан С.Хүрэл

 
Facebook Twitter Google + Youtube Email
Sitemap