© 2017 www.erdenesmongol.mn
All rights reserved.
“Монголын бизнес форум”-ыг хамтран зохион байгууллаа
11 өдийн өмнө

“Эрдэнэс Монгол” компани Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран “Монголын бизнес форум”-ыг энэ сарын 2-8-ны өдрүүдэд Сингапур Улсад амжилттай зохион байгууллаа.  Компанийн үйл ажиллагааг гадны төлөөлөгчдөд танилцуулах, шинээр хөрөнгө оруулалт татах, хамтран ажиллах байгууллагуудтай холбоо тогтоох зорилгоор “Эрдэнэс Монгол” компанийн Дэд захирал О.Одбаяраар ахлуулсан баг тус улсад ажилласан. Тэрээр компанийн үйл ажиллагааг сайжруулах, цаашдын зорилт болон алсын харааг үр дүнтэй удирдах чиглэлээр санал солилцож туршлага судалжээ. Энэ хүрээнд Сингапур Улсын Темасек холдинг, Малайзын Холбооны Улсын Казанах Нейшнл, эрчим хүчний Тинага Нейшнлболон Масскорп компанийн төлөөллүүдтэй уулзалт хийсэн. Уулзалтуудаар компанийн засаглал, санхүүгийн менежмент, хүний нөөцийн бодлого, хууль, эрх зүйн орчны талаар мэдээлэл солилцож,хамтран ажиллах боломж нөхцөлийн талаар ярилцсан байна.

 

Боловсруулсан С.Хүрэл

 
Facebook Twitter Google + Youtube Email
Sitemap