© 2017 www.erdenesmongol.mn
All rights reserved.
Эдийн засгийн өсөлтөд нүүрсний экспортын өсөлт голлох нөлөө үзүүлжээ
2 сарын өмнө

Саяхан гаргасан Азийн хөгжлийн банкны тайланд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг энэ онд 4 хувь, ирэх онд 3 хувь байхаар таамаглажээ. Харин энэ оны эхний хагасын байдлаар эдийн засгийн өсөлт 5.3 хувиар өссөн дүнтэй байна. Оны эхний дөрвөн сард нүүрсний экспорт өнгөрсөн оныхтой харьцуулахад бараг 5 дахин өсч 769.8 сая долларт хүрсэн нь экспортын нийт орлогын 40 хувийг бүрдүүлж, эдийн засгийн өсөлтөд голлох нөлөө үзүүлжээ. Гэхдээ Монголын уул уурхайн салбар эдийн засгийн уналттай байгаа бөгөөд энэ нь зэсийн баяжмал дахь алт болон бусад металийн агууламж буурсантай холбоотой гэдгийг ОУВС-гийнхан тайландаа дурдаад буй.

Эдийн засгийн өсөлтөд нүүрсний салбараас гадна ОУВС-гийн хөтөлбөр нөлөөлсөн байна. ОУВС-гийн хөтөлбөрт зааснаар Азийн хөгжлийн банк манай улсад 1.35 тэрбум ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлийг 4 жилийн хугацаатай олгох юм. "Түншлэлийн стратегийн" хүрээнд хийгдэж байгаа энэ санхүүжилтийн эхний үе шат нь нийгмийн халамж, банкны салбарын хямралаас сэргийлэх 250 сая ам.доллар байх бөгөөд 50 хувь нь төсвийн дэмжлэг хэлбэрээр, үлдсэн 50 хувь нь төсөл хөтөлбөрт зарцуулагдах юм байна. ОУВС-гийнхан Монгол улсын шинэ Ерөнхий сайдтай уулзаж хамтарч ажиллахаа илэрхийлээд байгаа. Тиймээс ОУВС-гийн хөтөлбөрийн дараагийн санхүүжилт удахгүй хийгдэх аж.

 

Боловсруулсан С.Хүрэл

 
Facebook Twitter Google + Youtube Email
Sitemap