© 2017 www.erdenesmongol.mn
All rights reserved.
Нүүрс тээвэрлэлтийн автомашины түгжрэлийг шийдвэрлэх талаар ярилцжээ
2 сарын өмнө

Манай улсын нүүрсний экспорт оны эхний хагаст нэлээд нэмэгдэж, салбар сэргэх хандлагатай болж ирсэн ч өнгөрсөн 7 дугаар сараас хойш нүүрсний экспортын гол гарц болох Гашуунсухайт-Ганцмод боомт дээр саатал, түгжрэл үүсч, нүүрсний экспортын үзүүлэлт саарч эхэлсэн.2017 оны үзүүлэлтээр, нүүрсний экспорт оргил үедээ хоёр улсын боомтоор өдөрт 1500 хүртэлх машин гарч байсан бол одоо гурав дахин буурч, 450-500 машин хилээр гарч байгаа. Энэ нь Гашуунсухайт боомт дээр урт цуваа үүсээд байгаа юм. Тэгвэл Тавантолгойгоос нүүрс тээвэрлэж буй автомашины түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар өчигдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хайминтай уулзаж, асуудлыг шийдвэрлэхэд авч болох арга хэмжээний талаар Элчин сайдаас тодруулжээ.

Элчин сайд хэлэхдээ “Нэг талаас тээвэр хийж буй машины тоо сүүлийн саруудад огцом өссөн бөгөөд энэ үеэр БНХАУ-д тэмдэглэлт үйл явдлууд, олон улсын томоохон арга хэмжээнүүд зохион байгуулагдсан нь түгжрэлд нөлөөлсөн”гэжээ.Тэрээр  Монголын талын дэд бүтцийн хөгжил муу байгаа нь урт дараалал үүсэхэд шууд нөлөөлж байгааг онцолсон байна.

Гаалийн шалгалтын хугацааг богиносгож, боомт дээрх татан авалтын хурдыг нэмэгдүүлэх тал дээр анхаарлаа хандуулж өгөхийг Дэд сайд хүссэн байна. Уг асуудлыг нааштайгаар шийдвэрлэхийн төлөө хичээн ажиллахаа Элчин сайд илэрхийлжээ.

 

Боловсруулсан С.Хүрэл

 
Facebook Twitter Google + Youtube Email
Sitemap