Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийн 8.4 дэх заалтыг тус тус үндэслэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
ХАРААТ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
1. Санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, хууль эрх зүйн аль нэг мэргэжлийг эзэмшсэн, тухайн салбараар мэргэшсэн байх;
- Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах хангалттай ур чадвар, ажлын туршлагатай байх.
- Англи болон Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр ур чадвартай байх;
- Компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын /хувьцаа эзэмшигчид, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагсад гэх мэт/ ашиг сонирхлыг төлөөлдөггүй байхаас гадна бизнесийн аливаа холбоогүй байх;
- Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэй нэгдмэл сонирхолтой этгээд, төрөл, садангийн холбоогүй байх;
- Компани болон компанийн нэгдлийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх /нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ/;
- Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компанийн оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил албан тушаал эрхэлж байгаагүй байх;
- Тодорхой албан тушаал эрхлэх, эсвэл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, ял шийтгэл хүлээгээгүй байх;
- зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
- Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй байх;
- Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсгэхгүй байх.
- Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан байх. Компанийн засаглалаар мэргэшсэн байх.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
- Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);
- Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
- Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар;
- Хараат бус гишүүнд тавигдах шаардлагад нийцэж буйгаа нотлох холбогдох бусад материалууд;
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА, ГАЗАР:
Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 12:00 цаг хүртэл Улаанбаатар-14240, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Моннис тауэр, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн байр, 14-06 тоот өрөөнд хүлээн авна.
Анхаарах зүйлс:
- Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйны гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар бичнэ.
- Нэг дугтуйнд зөвхөн 1 нэр дэвшигчийн материалыг хийнэ.
- Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
- Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
- Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
- Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй зөвхөн холбоо барина.
ЭРДЭНЭС МОНГОЛ ХХК
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО