© 2017 www.erdenesmongol.mn
All rights reserved.
Хөгжлийн түүх
2007
2007.01

Засгийн газрын 266 дугаар тогтоол, ТӨХ-ны 52 дугаар тогтоолоор “Эрдэнэс Монгол” ХХК байгуулагдав.

2008
2008.01

Стратегийн ач холбогдол бүхий Таван толгой, Шивээ-Овоо ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшив.

2009
2009.01
Оюу толгой төслийн “Хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээ” байгуулахад оролцож, Монголын талын хувь нийлүүлэгчийн эзэмшлийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс “Эрдэнэс МГЛ” ХХК эзэмших эрхтэй болов.
2010
2010.01

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг байгуулав.

2011
2011.01
2009-2011 он. “Оюу толгой” төслийн “Хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээ”-байгуулав.
2012
2012.01

Засгийн газрын 167 дугаар тогтоолоор “Эрдэнэс МГЛ” ХХК-ийг Хүнийн хөгжил сангийн тухай хуульд нийцүүлэн шинэчлэн зохион байгуулав.

2012.02

Засгийн газрын 181 дүгээр тогтоолоор Компанийн давуу эрхийн хувьцааг иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлэв.

2013
2013.01

Засгийн газрын 100 дугаар тогтоолын “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Монголын талын хувь, “Багануур” ХК, Шивээ-Овоо ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг эзэмших эрхийг “Эрдэнэс МГЛ” ХХК хэрэгжүүлэхээр болов.

2013.02

“Оюу толгой” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, анхны зэсийн баяжмалыг экспортод гаргаж эхлэв.

2013.03

Таван толгойн ордын Баруун цанхийн хэсэгт олборлолтын үйл ажиллагааг эхлүүлж, нүүрсний экспортыг хэмжээг нэмэгдүүлэв.

2013.04

Нүүрсний экспортыг дэмжих ажлын хүрээнд Засгийн газрын 299 дүгээр тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км хүнд даацын авто зам, Гашуунсухайт хилийн боомтын дэд бүтцийг шилжүүлэн авав.

2013.05

Засгийн газрын 347 дугаар тогтоолоор “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн дүрмийг Компанийн тухай хуульд нийцүүлэн шинэчилэн батлав.

2014
2014.01

Засгийн газрын 133 дугаар тогтоолоор “Эрдэнэс Монгол” ХХК нь өөрөө эсхүл охин болон хараат компаниараа дамжуулан охин болон хараат компанийг үүсгэн байгуулах, хөрөнгө оруулах эрхтэй болов.

2014.02

“Эрдэнэс Монгол” ХХК болон түүний охин хараат компаниуд компанийн нэгдэл хэлбэрээр ажиллаж эхлэв.

2015
2015.01

Эрдэнэс Монгол ХХК, Эрдэнэс Оюу Толгой ХХК, Рио Тинто, Туркойз Хилл нар Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурав.

2016
2016.01

Хүний хөгжил сангийн тухай хуулинд өөрчлөлт оруулж, Компанийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн орчин бүрдэв.

2016.01

Олон улсын санхүүгийн тайлагналын стандартыг хэрэгжүүлж, “Эрдэнэс Монгол” болон охин компаниудын хэмжээнд нэгдсэн санхүүгийн тайлантай болов.

2016.03

“Мон-атом” ХХК нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болж,төрийн мэдлийн хувьцааны хувьцаа эзэмшигчийн эрхийг “Эрдэнэс Монгол” ХХК хэрэгжүүлж эхлэв.

2016.04

Азийн Хөгжлийн Банкны 35 сая ам.долларын техникийн туслалцааны төслийн зээлийг авав.

2016.05
Олон Улсын Санхүүгийн Корпорациар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Компанийн засаглалын үнэлгээний ажлыг хийлгэв.
2017
2017.01

МАК компанитай хамтран төр хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр геологи, хайгуул, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах “Эрдэнэс Ашид” ХХК-ийг байгуулав.

2017.02

“Бэрэн групп” компанитай хамтран ган төмөрлөг, кокс химийн үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэх “Эрдэнэс Стийл” ХХК-ийг байгуулав.

2017.05

Нүүрсний давхаргын метан хийн төслийн эрлийн үйл ажиллагаа эрхлэх “Эрдэнэс Газ энд энержи” ХХК-ийг “Алтай групп” ХХК-тай хамтран “Эрдэнэс Метан” ХХК-ийн охин компани хэлбэрээр байгуулав.

2018
2018.05

Монгол Улсын нутаг дэвсгэрт үнэт метал эрэх, хайх, олборлох, цэвэршүүлэх, борлуулах чиг үүрэг бүхий "Эрдэнэс Алт Ресурс" ХХК-ийг байгуулав.

 
Facebook Twitter Google + Youtube Email
Sitemap