"Эрдэнэс Монгол" ХХК нь 2007 онд байгуулагдаж, уул уурхайн стратегийн ач холбогдол бүхий “Эрдэнэс Оюу Толгой” ХХК, “Эрдэнэс Таван толгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК болон бусад охин компаниудад төрийн төлөөллийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Монгол Улсын байгалийн нөөцийг үр ашигтай ашиглаж, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт урт хугацааны хөрөнгө оруулалт хийх, бизнесийн үнэ цэнийг нэмэгдүүлж, хувьцаа эзэмшигч иргэдэд бодит үр ашгийг хүртээх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах үндэсний хөрөнгө оруулалтын компани болох нь “Эрдэнэс Монгол” компанийн эрхэм зорилго юм.
КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
Төрийн төлөөллийг хэрэгжүүлэх талаар:
- Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг төрийн эзэмшлийн хувьцаа эзэмших эрх эдлэх
- Төрийн эзэмшлийн хувьцааны ногдол ашиг, хувьцаа борлуулсны орлого
- Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах урьдчилгааны орлогыг төвлөрүүлэх
- Төрийн эзэмшлийн хувьцааны ногдол ашгийн хувь хэмжээг нэмэгдүүлэх
Стратегийн ордын ашиглалтын талаар:
- Ашигт малтмалын геологийн судалгааны хайгуулын ажил гүйцэтгэх
- Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, нөөц, хил хязгаарыг тогтоох аргачлал, зарчмыг боловсруулан эрх бүхий эрх бүхий байгууллагаар батлуулах
- Ордыг дангаараа болон бусад этгээдтэй хамтран ашиглах
- Ашигт малтмалыг олборлох, боловсруулах үйлдвэр байгуулах
- Дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх
- Нөөцийн хуваарилалт, тээвэр, агуулах, гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ
- Ашигт малтмалыг боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх
Тусгай зөвшөөрөл, эд хөрөнгө эзэмших,ашиглах, захиран зарцуулах талаар:
- Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших, шилжүүлэх, барьцаалах
- Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, тооллогыг зохион байгуулах
- Эд хөрөнгө, тоног төхөөрөмж болон оюуны өмчийн эрхийг эзэмших, ашиглах, түрээслэх, худалдах
Санхүүжилтийн эх үүсвэр олох, хуваарилах талаар:
- Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын чиглэлээр IPO, PP хийх замаар хөрөнгө оруулалтыг татах
- Эрх бүхий байгууллагын шийдвэрээр өрийн бичиг /бонд/ гаргах, хувьцааг нь эзэмшдэг хуулийн этгээдэд зээл олгох
- Ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн өмчийн оролцоотой компаниудын төрийн эзэмшлийн хувьцааг худалдах, стратегийн хөрөнгө оруулагчийг татан оролцуулах
Зөвлөх үйлчилгээ үзүүлэх талаар:
- Маркетингийн бодлого, дунд, урт хугацааны төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг хангах
- ТЭЗҮ, нөөцийн үнэлгээ, хөрөнгө, санхүүгийн төлөвлөлт хийх
- Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх
- Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын мэдээллийг дотоод, гадаадад сурталчлах, олон нийттэй харилцах ажлыг зохион байгуулах
АМЖИЛТЫН ХӨТӨЧ
Бид хөрөнгө оруулалт болон санхүүгийн өндөр мэдлэгтэй, мэргэжилдээ чадварлаг, шилдэг хүний нөөцийг бүрдүүлэх замаар зорилгодоо хүрэх болно.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН СТРАТЕГИ
Тэргүүлэх технологи, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу чанартай, урт хугацааны хөрөнгө оруулалт хийнэ.
Нөөцийг ухаалгаар удирдаж, санхүүгийн найдвартай эх үүсвэрийг бий болгож, өсөлтийг хангана.
Охин болон бүрэлдэхүүн компаниудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх цогц удирдлагын системийг нэвтрүүлж хөгжүүлнэ.