© 2017 www.erdenesmongol.mn
All rights reserved.
Тендерийн урилга
Захиалагч
"Эрдэнэс Монгол" ХХК
Дугаар
ЭМГЛ-НТШ/2017-I
Зарласан
2017.02.07
Хаах
2017.03.06

Монгол Улс,Улаанбаатар хот

2 дугаар сарын 03, 2017 он

Тендер шалгаруулалтын нэр: Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутагт байрлах Тавантолгой – Гашуун сухайт чиглэлийн 239 км нүүрс тээврийн хүнд даацын авто замын засварын ажил. 

Тендер шалгаруулалтын дугаар: ЭМГЛ-НТШ/2017-I

“Эрдэнэс Монгол” ХХК эрх бүхий тендерт оролцогчдоос авто зам засварын ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийгбичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 300,000 /гурван зуун мянга/ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Багц-1 “0км - 60км хүртэлх авто замын засварын ажил”

  • Борлуулалтын хэмжээ: 4 тэрбум
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй байна
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 3
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 3.5 тэрбум
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: тийм

Багц-2 “61км - 120км хүртэлх авто замын засварын ажил”

  • Борлуулалтын хэмжээ: 2 тэрбум
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй байна
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 3
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 1.5 тэрбум
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: тийм

Багц-3 “121км - 180км хүртэлх авто замын засварын ажил”

  • Борлуулалтын хэмжээ: 1.5 тэрбум
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй байна
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 3
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 1.2 тэрбум
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: тийм

Багц-4 “181км - 239км хүртэлх авто замын засварын ажил”

  • Борлуулалтын хэмжээ: 1.5 тэрбум
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй байна
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 3
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 1.2 тэрбум
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: тийм

Тендерт оролцогч нь санал болгож байгаа тендерийн үнийнхээ 2 хувиар тооцож баталгааг ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 10 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг  2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 10 цаг 30 минутаас нээнэ.

  • Гадаадын хуулийн этгээд тендер ирүүлэх "эрхтэй".
  • Дотоодын хуулийн этгээд давуу эрх "тооцохгүй".

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

"Эрдэнэс Монгол" ХХК

Улаанбаатар хот 14240, Сүхбаатар дүүрэг 1-р хороо

 Чингисийн өргөн чөлөө-15, Моннис Таур, 14 давхар, 7 тоот

Утас: 75553399, ГУУТХ Г.Болорчулуун

 
Facebook Twitter Google + Youtube Email
Sitemap