© 2017 www.erdenesmongol.mn
All rights reserved.
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Захиалагч
"Эрдэнэс Монгол" ХХК
Дугаар
ЭМГЛ/201707025 дугаартай тендерийн урилгын залруулга
Зарласан
2017.08.08
Хаах
2017.09.07

2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр нийтэлсэн эмгл/201707025 дугаартай тендерийн урилгын залруулга

 

 Огноо: 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр

 

Тендер шалгаруулалтын нэр: “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн Шалган нэвтрүүлэх цэг-1 болон 3-ын цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах 80 кВт-ын нарны цахилгаан станцын зураг төсөл, барилга угсралтын ажил

 

Тендер шалгаруулалтын дугаар: ЭМГЛ/201707047

 

“Эрдэнэс Монгол” ХХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн Шалган нэвтрүүлэх цэг-1 болон 3-ын цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах 80 кВт-ын нарны цахилгаан станцын  зураг төсөл, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг 100000 /нэг зуун мянган/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Борлуулалтын хэмжээ:

Сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 оны жилийн дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас доошгүй байна.

  1. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:

Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.

  1. Сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:

Сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 онуудын аль нэг жилийн дүн нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна.

  1. Тухайн ажилд шаардлагатай дараах тусгай зөвшөөрөлтэй байх. Үүнд:

Эрчим хүчний яамны:

  • 1-5 МВт-ын Эрчим хүчний эх үүсвэр барих, угсрах, засварлах, туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ
  • 4-10 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын барилга угсралтын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл
  • Мөн ЦДАШ, дэд станцын зураг төсөл боловсруулах байгууллага нь ЦДАШ, дэд станцын зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах тусгай зөвшөөрөл

 

Тендерийн хамт 10.000.000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 09 дүгээр сарын 07-ний өдрийн 10 цаг 20 минут-д нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх “эрхгүй”.

Дотоодын давуу эрх “тооцохгүй”.

 

“Эрдэнэс Монгол” ХХК

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо,

Чингисийн өргөн чөлөө-15, Моннис цамхаг, 14 давхарт

Утас:75553399-234

 
Facebook Twitter Google + Youtube Email
Sitemap