© 2017 www.erdenesmongol.mn
All rights reserved.
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Захиалагч
"Эрдэнэс Монгол" ХХК
Дугаар
ЭМГЛ/201701015
Зарласан
2017.08.09
Хаах
2017.09.08

Огноо: 2017-08-09


Тендер шалгаруулалтын нэр: Таван толгой уурхайгаас гашуун сухайтын боомт хүртэлх автозамын шалган нэвтрүүлэх цэгийн өргөтгөл, ус зайлуулах хоолой, тээврийн хэрэгслийн амралтын болон түр зогсоол барьж байгуулах ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер

 

Тендер шалгаруулалтын дугаар: ЭМГЛ/201701015

 

“Эрдэнэс Монгол” ХХК эрх бүхий тендерт оролцогчдоос Шалган нэвтрүүлэх цэгийн өргөтгөл, ус зайлуулах хоолой, тээврийн хэрэгслийн түр зогсоол барих ажил гүйцэтгэх тендер -ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 100,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар төлнө. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.Үүнд:

 

Борлуулалтын хэмжээ: 2016, 2015, 2014 оны борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй.

 

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь санал болгож буй үнийн 30 хувиас багагүй

 

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2016, 2015 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.

 

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2016, 2015, 2014 оны аль нэг жилд нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн байна

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

Зам, тээврийн хөгжлийн яамнаасолгодог:

  • ЗБ-1-5 5км хүртэл хатуу хучилттай зам барих
  • ЗАА-1 Бүх төрлийн зам засварын ажил
  • ЗАА-3 Зам, талбайн тохижилтын ажил хийх, тавилан барих, засварлах

 

Тендерийн хамт 11,535,401 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 10 цаг 10 минутад нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-15, Моннис цамхаг, 14 дүгээр давхар “Эрдэнэс Монгол” ХХК,

Хэлтсийн дарга Г.Болорчулуун, Утас: 75553399

Веб сайт: www.erdenesmongol.mn

 
Facebook Twitter Google + Youtube Email
Sitemap