© 2017 www.erdenesmongol.mn
All rights reserved.
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УРИЛГА
Захиалагч
"Эрдэнэс Монгол" ХХК
Дугаар
ХV-020003
Зарласан
2017.10.10
Хаах
2017.10.20

“Эрдэнэс Монгол” ХХК нь Дорнод аймгийн Баяндун сумаас баруун урагш байрлах Хv-020003 тоот ашигт малтмалын хайгуулын талбайд геофизикийн хайгуулын зөвлөх үйлчилгээгхэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Дорнод аймгийн Баяндун сумаас баруун урагш байрлах “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ХV-020003 тоот ашигт малтмалын хайгуулын талбайд геофизикийн хайгуулын зөвлөх үйлчилгээ болно.

 Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.Үүнд:

  • Байгууллагын ерөнхий танилцуулга, УБ-ийн гэрчилгээний хуулбар
  • Ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл, ажил хүлээлгэн өгсөн акт /2015,2016он/
  • Зөвлөх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний чадавхийн талаарх мэдээлэл /голлох инженер техникийн ажилтнуудын ур чадварын мэдээлэл, туршлага/
  • Татварын цахим системийн тодорхойлолт
  • Голлох багаж хэрэгслийн өөрийн эзэмшлийг тодорхойлсон бичиг баримт /Гравиметр, цахилгаан хайгуулын багаж/
  • Сүүлийн 2 жилийн санхүүгийн болон аудитын тайланг нотариатаар баталгаажсан хуулбар /сүүлийн 2 жилд ашигтай ажилласан байх/

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 19-ны өдрийн 09-18 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 10 дугаар сарын 20–ны өдрийн 10 цагаас өмнө Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-15, Моннис цамхаг, 15 дугаар давхар, “Эрдэнэс Монгол” ХХК хаягаар ирүүлнэ үү.

 

 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-15, Моннис цамхаг, 15 дугаар давхар, “Эрдэнэс Монгол” ХХК,

мэргэжилтэн Ц.Хаш-Эрдэнэ, Утас: 75553399

 
Facebook Twitter Google + Youtube Email
Sitemap