© 2017 www.erdenesmongol.mn
All rights reserved.
Тендерийн үнийн санал авах урилга
Захиалагч
"Эрдэнэс Монгол" ХХК
Дугаар
XV-020003
Зарласан
2016.07.25
Хаах
2016.07.29

“Эрдэнэс Монгол” ХХК нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Дорнод аймаг Баяндун сумын нутагт орших Хотгор нэртэй XV-020003 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд геологи, эрэл-үнэлгээний  ажлыг гүйцэтгэх тухай санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн санал ирүүлэх үйлчилгээний зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг эндээс үзнэ үү.

Үнийн саналыг 2016 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн 10.00 цагаас өмнө Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15, 14 дүгээр давхар “Эрдэнэс Монгол” ХХК, хөрөнгө оруулалтын ахлах мэргэжилтэн Л.Болд, Утас: 75553399, 99082732 хаягаар ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 10:00 цагт нээнэ.

Жич: Дотоодын давуу эрхийг тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 15, Моннис цамхаг 14 дүгээр давхар

Хөрөнгө оруулалтын ахлах мэргэжилтэн Л.Болд

Утас: 99082732, 75553399 (222)

И-мэйл: bold@erdenesmongol.mn

 
Facebook Twitter Google + Youtube Email
Sitemap