© 2017 www.erdenesmongol.mn
All rights reserved.
Хамтран ажиллах урилга
Захиалагч
"Эрдэнэс Монгол" ХХК
Дугаар
Хуурай баяжуулах туршилтын үйлдвэрийн төсөл
Зарласан
2016.05.26
Хаах
2016.06.06

Монгол Улс,Улаанбаатар хот

5 дугаар сарын 26, 2016 он

Хамтран ажиллах чиглэл: Хуурай баяжуулах туршилтын үйлдвэрийн төсөл

            “Эрдэнэс Монгол” ХХК нь стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувьцааг эзэмших, тэдгээрийн дэд бүтэц, боловсруулах баяжуулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэх чиг үүргийн дагуу Тавантолгойн уурхайг түшиглэн жилдээ 300 мянган тонн нүүрсийг баяжуулах  хүчин чадал бүхий хуурай баяжуулах туршилтын үйлдвэрийн төслийг Япон улсын Нагата Инженеринг компанитай хамтран хэрэгжүүлэх гэрээнд 2016 оны 02 сарын 16-ны өдөр гарын үсэг зурсан.

            Уг туршилтын үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, Монголын гааль хүртэлх тээврийн зардлыг Япон улсын Шинэ Эрчим хүч Хөгжлийн Байгууллага /NEDO/-аас санхүүжүүлэн Нагата Инженеринг компани гүйцэтгэх бөгөөд тоног төхөөрөмжийн үйлдвэрийн талбай хүртэлх тээврийн зардал, барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралттай холбогдох бүх ажлыг Монголын тал хариуцан хийж гүйцэтгэх юм.

             Монголын талаас гарах зардал нь урьдчилсан тооцоогоор 7.3 тэрбум орчим төгрөг болохоор байгаа ба “Эрдэнэс Монгол” ХХК нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй хамтран уг асуудлыг шийдэж, хамтран ажиллах сонирхолтой байна.

Хамтран ажиллах аж ахуйн нэгжид тавигдах ерөнхий шаардлага:

  • Монгол улсад бүртгэлтэй дотоодын аж ахуйн нэгж байх
  • Танилцуулгад дурьдсан санхүүжилтийг хийх чадавхитай байх

            Уг төслийг сонирхсон аж ахуйн нэгжүүд нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Б.Оюубаттай холбогдон дэлгэрэнгүй мэдээллийг авч, тогтоосон хугацааны дотор шаардлагатай материалуудыг бүрдүүлэн хураалгана уу.

Жич: Шаардлагатай материалуудын жагсаалтыг сонирхсон аж ахуйн нэгжүүдэд цахим шуудангаар илгээнэ.

Хугацаа: 2016 оны 06 сарын 06-ны өдрийн 17 цаг хүртэл

            Дэлгэрэнгүй мэдээллийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн утсаар холбогдож лавлана уу.

Утас: 75553399 /228/ Холбоо барих хүн: Б.Оюубат

 
Facebook Twitter Google + Youtube Email
Sitemap