© 2017 www.erdenesmongol.mn
All rights reserved.
Хамтран ажиллах урилга
Захиалагч
"Эрдэнэс Монгол" ХХК
Дугаар
Зарласан
2017.01.12
Хаах
2017.02.20

Монгол Улс,Улаанбаатар хот

1 дүгээр сарын 18, 2017 он

“Эрдэнэс Монгол” ХХК нь стратегийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, төрийн эзэмшлийн хувьцааг эзэмших, ордыг хамтран ашиглах болон тэдгээрийн дэд бүтэц, боловсруулах (баяжуулах) үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Таван толгой ордыг түшиглэн нүүрсийг хуурай аргаар баяжуулах туршилтын (загвар) үйлдвэрийн төслийг Япон Улсын Нагата Инженеринг компанитай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Энэхүү туршилтын үйлдвэрийг барих суурилуулах зардлын тодорхой хэсгийг нь Япон Улсын Шинэ Эрчим Хүч Хөгжлийн Байгууллага /NEDO/-аас санхүүжүүлэх бөгөөд бусад тоног төхөөрөмжийг Монгол Улсын хилээс үйлдвэрийн талбай хүртэлх тээврийн зардал, барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалттай холбогдох бүх ажлыг Монголын тал хариуцан хийж гүйцэтгэх юм.

“Эрдэнэс Монгол” ХХК нь төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд дотоодын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй хамтран Монголын талын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж хамтран ажиллах сонирхолтой байгаа болно. Энэ үүднээс дараах шаардлагыг хангах аж ахуйн нэгжүүдийг хамтран ажиллах санал ирүүлэхийг урьж байна. Үүнд:

  • Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж байх;
  • Монгол Улсын нутаг дэвсгэрт туршилтын үйлдвэрийг барих, угсрах, суурилуулах, тээвэрлэхэд шаардлагатай 8 хүртэл тэрбум төгрөгийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх чадавхитай байх;
  • Жилд 300,000 хүртэл тонн бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээр худалдан авах санхүүгийн боломжтой байх;
  • Туршилтын үйлдвэртэй холбоотой үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх боломжтой байх:
  • Төсөлтэй холбоотой гарсан урьдчилсан санхүүгийн эрсдэлийг бүрэн хариуцах чадвартай байх;

Энэхүү төслийг сонирхсон, хамтран ажиллах хүсэлтэй аж ахуйн нэгж нь дор дурдсан материалуудыг бүрдүүлэн “Эрдэнэс Монгол” ХХК-д битүүмжлэн ирүүлнэ үү.

  1. “Эрдэнэс Монгол” ХХК-д хандсан төслийг хамтран хэрэгжүүлэх тухай хүсэлт, албан бичиг;
  2. Байгууллагын ерөнхий танилцуулга;
  3. Компанийн дүрмийн хуулбар /Нотариатаар баталгаажуулах шаардлагагүй/;
  4. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /Нотариатаар баталгаажуулах шаардлагагүй/;
  5. Шүүхэд сүүлийн нэг жилийн байдлаар болон одоо нэхэмжлэгч, хариуцагч, 3-дагч этгээдээр оролцож байсан эсэх тодорхойлолт;
  6. Харьяалагдах татварын тодорхойлолт /2016 он/;
  7. Сүүлийн 1 жилийн /2016 он/ санхүүгийн тайлан;
  8. “Эрдэнэс Монгол” ХХК болон түүний охин компаниудтай ашиг сонирхлын зөрчилгүй болох тухай мэдэгдэл /албан бичгээр/;
  9. Төслийн санхүүжилтийг хийж чадахыг нотлох бусад баримт;

Материалыг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлсэн байна.

Төсөлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 75553399 утсаар асуух, эсхүл oyubat@erdenesmongol.mn имэйл хаягаар хандаж авч болох бөгөөд шаардлагатай зарим мэдээллийг сонирхсон аж ахуйн нэгжүүдэд зөвхөн цахим шуудангаар илгээх болно.

 
Facebook Twitter Google + Youtube Email
Sitemap