СТРАТЕГИ
2019-2023 ОН
Алсын хараа
Эрхэм зорилго
Уриа үг
Буцах
ЭРДЭНЭС МОНГОЛ НЭГДЭЛ
СТРАТЕГИ (2019-2023)
ЗОРИЛГО
Стратегийн орд газруудын тусгай зөвшөөрөл, төрийн мэдлийн хувьцааг эзэмшинэ
Эрчим хүч, дэд бүтэц, ложистик, боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Хөрөнгийн зохистой удирдлагыг хэрэгжүүлж, хөрөнгө татан төвлөрүүлж, төслүүдийн санхүүжилтийн хийнэ.
Компанийн сайн засаглалыг хэрэгжүүлж, эрхзүйн орчныг боловсронгуй болгож, тогтвортой хөгжлийг эрхэмлэнэ.
ЗОРИЛТ

Төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоогдоогүй стратегийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоолгож, ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулна.

Газрын тос, байгалийн хий, газрын ховор элементийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах компани байгуулах, хөрөнгийн удирдлагаар хангана.

Нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.

Үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.

  • Багануур ХК
  • Шивээ-Овоо ХК

Эрчим хүчний төслүүдийг дэмжиж, хамтран ажиллана.

  • Шивээ Энержи цогцолбор төсөл
  • Тавантолгой цахилгаан станц төсөл
  • Метан хийн үйлдвэр

Дэд бүтэц, ложистикийн бүтээн байгуулалт хийнэ.

  • Тавантолгой-Ханги Мандал чиглэлийн хатуу хучилттай зам
  • Тавантолгой-Чойр чиглэлийн хатуу хучилттай зам

Хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулж, хөрөнгийн удирдлагаар хангана.

Охин болон хараат компаниудын хувьцааг нэмэлтээр гаргаж, дотоод гадаадын хөрөнгийн биржээр арилжаална.

Эдийн засгийн өндөр өгөөжтэй төслүүдэд Засгийн газрын баталгаатай төслийн санхүүжилтээр хөрөнгө босгоно.

“Эрдэс баялгийн бирж” хөрөнгө оруулна.

Нэгдлийн хэмжээнд олон улсын жишигт нийцсэн хууль, эрхзүйн орчинтой болно.

Компанийн сайн засаглалын зарчмуудыг хэрэгжүүлж ажиллана.

Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад чиглэсэн “Хариуцлагатай уул уурхай” зарчмуудыг охин болон хараат компаниудын үйл ажиллагаанд нэвтрүүлнэ.

Аж үйлдвэрлэлийн хувьсгал 4.0 чиг хандлага, технологийн хөгжил дэвшлийг нэгдлийн хэмжээнд оновчтой шийдвэрлэж технологижсон, ажиллах таатай, аюулгүй орчинг бий болгон дижитал технологийг бизнесийн хурдасгуур болгон ашиглана.

ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН
  • Эрх зүйн чадамжтай, корпорацийн зохион байгуулалт бүхий, нээлттэй, ил тод, хариуцлагатай компани болон төлөвшүүлэхээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг холбогдох хууль тогтоомж, компанийн дунд хугацааны стратегитай нийцүүлэн шинэчлэн батлах, БАЯЛГИЙН САН хэлбэрээр үйл ажиллагаагаа өөрчлөн зохион байгуулна.
  • Бизнесийн болон функционал стратеги, түүний санхүүжилт нь бүрэн тодорхойлогдсон, бизнес нэгжүүд нь салбартаа тэргүүлэгч болгон хувиргахад үйл ажиллагаагаа чиглүүлж, хэрэгжилтийг хангана.
  • Эдийн засгийн эргэлтэд ороогүй, төрийн хувь хэмжээ тогтоогдоогүй стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын бусад ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, төрийн мэдлийн хувь хэмжээ тогтоох замаар төрийн оролцоог хангуулах талаар төрөөс нэгдсэн шийдвэр гаргуулна.
  • Бизнес нэгжүүдэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж, ашигт ажиллагааг нь дээшлүүлэх чадавх бүхий, төрөлжилтийн давуу талыг ашигласан, хувьцаа эзэмшигчийн хөрөнгийн үнэ цэнэ нь нэмэгдсэн үндэсний жишиг корпораци болно.
  • Урт хугацааны зорилтын хүрээнд хөрөнгийн зохистой удирдлагын тогтолцоог төлөвшүүлж, үр ашигтай портфел бүрдүүлсэн, дэвшилтэт технологи, менежментийн арга барилыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлсэн, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн хэмжээний тоглогч болно.